Home
Хаврын Баярын Фото зургийн уралдаан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундармаа   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 12:25
Японд суралцагч Монгол оюутнуудын холбоо болон бусад байгууллагууд хамтран,Монгол орны түүх соёл, зан заншлыг Япончуудад танилцуулан сурталчлах,улмаар Япон Монгол хоёр улсын харилцааг сайжруулах зорилгоор “Хаврын баяр” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жил 11дах удаагаа зохион байгуулагдах гэж буй  "Хаврын баяр " маань 2010оны 5 сарын 2,3-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока  цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна . “Хөх тэнгэрийн оронд 20жил салхилсан салхи... ” гэсэн үндсэн сэдвийн доор зохион байгуулагдахаар болсон“Хаврын баяр 2010”-ын хүрээнд  ”Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи Монголд юу авчирсан бэ?”гэсэн сэдэвтэйгээр фото зургийн уралдаан зарлаж байна.
Зурагчин таны нүдээр, Ардчиллын салхи салхилснаас хойшхи 20 жилд Монгол улс маань хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэр өөрчлөлт бидэнд юу өгсөн бэ?
Ололттой эсвэл алдаатай тал нь юу байв? гэдгийг харуулсан бүтээлээ бидэнд илгээнэ үү?
Энэхүү уралдаанд дэлхийн аль ч улсад суугаа, ямарч улсын иргэн оролцох бүрэн боломжтой.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 12:31
Дэлгэрэнгүй...
 
"Цагаан Сар 2010" Фото цомог PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Сайнбаяр   
2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 15:06

Цааш үзэх

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 12:33
 
Цагаан сар 2010 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундармаа   
2010 оны 2-р сарын 19, Баасан гариг, 09:39

Сайн байна уу? Оюутан залуучуудаа.

Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү?

ЯМОХ-ын дараагийн үйл ажиллагааны нэг болох “Цагаан сар 2010” маань 2010оны 2сарын 27нд зохион байгуулагдах гэж байна.

 

Монгол ахуй, Монгол зан заншлаа сурталчлах ажлын нэгээхэн хэсэг болгож, Японд суралцагч Монгол оюутнууд бид Монголд элэгтэй Япон хүмүүст эрт дээр үеэс уламжлан тэмдэглэж ирсэн "Цагаан сар" арга хэмжээгээ зохиож байна. Япон Монгол хоёр орны цаг агаарын ялгаатай байдал зэргээс болон Япончууд өвлийн улиралд тэр бүр Монгол явж чаддаггүй. Тиймдээ ч талын Монгол айл, хүмүүс өвлийг өнөтэй давж, урин дулаан улиралтай золгож байгаагаа бэлгэддэг энэхүү цагаан сарын тэмдэглэлт, үндэсний уламжлалт баярыг маань сайн мэддэггүй билээ. Бид, оюутнууд энэ л боломжийг тэдэнд олгож, Цагаан сар, өвлийн улирлын нэгээхэн хэсгийг тэдэнд мэдүүлэх, эх орноо сурталчлах зорилготой. Ингэснээр нэг ч гэсэн Япон хүнийг эх орныхоо зүг хандуулах, Монголын тухай мэдлэгээ нэмэгдүүлэх, шинээр мэдэж аваасай гэсэн хүсэл оршино.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 21, Ням гариг, 14:57
Дэлгэрэнгүй...
 
"Бид Нар Хамтдаа" PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Амгалан   
2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 02:09


Хэдийгээр Монгол улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хүн амын багагүй хувь нь нүүдлийн аж ахуйгаар амьдардаг боловч,тэрхүү аж ахуйчид маань өвлийн хүйтнийг өөрсдийн уламжлалт арга ухаанаар даван туулсаар ирсэн билээ. Гэвч өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Монголд цаг агаарын байдал эрс хүйтэрч, их хэмжээний цас  орж малын бэлчээрийг бараг нилэнхүйд нь бүрхэн мал бэлчээрлэх боломжгүй болоод байна. Мөн хөрсөн дээрх цасны хэмжээ эрс нэмэгдсэнээс олон мянган малчин өрх төвөөс тусгаарлагдан, тэдэнтэй холбоо тогтоох боломжгүй болж, яаралтай тусламж болон шаардлагатай үйлчилгээг авч чадахгүй хэмжээнд хүрч, "зуд"-н гамшиг нүүрлээд байна.  Энэхүү зудаар одоогийн байдлаар 1 сая орчим мал(нарийн тоог гаргах боломжгүй байгаа) хорогдоод байгаа  бөгөөд, хүний амь нас ч хохирсон мэдээтэй байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 02:24
Дэлгэрэнгүй...
 
 ともに乗り越えよう”プロジェクト PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Амгалан   
2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 02:04


(Photo is linked from www.inet.mn)

モンゴル国は現在も牧畜生活をしています。3000年前から受けついだ伝統を保ち、寒暖の激しい気候の中で年に数回モンゴルの高地の谷間を、寒さや暑さに耐えながら馬や牛、羊等の家畜の群れを移動させ暮らしています。モンゴルの冬は零下30度にもなり地面が凍り、雪が降っても風で飛ばされてしまうため、雪が深く積もることはありません。家畜は凍った地面の表面に出た草を食べることができます。

しかし、今年は例になく大寒波を迎え12月末から1月にはいって大雪が降り、数日継続に暴れる雪嵐が高地、草原全体を雪海にしました。家畜が降り積もった雪の下から草を食べることができなくなりました。更に雪が1m近く降り積もったため、道は閉ざされ数多くの遊牧民が都心部から隔絶して、通信手段も途絶え、連絡が取れなくなりました。また緊急の援助や対応がもらえない状況に陥って、雪害(ゾド)の災害に見舞われています。

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 02:09
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 1 -с 5

Yamoh Chat

!Warning! JavaScript must be enabled for proper operation.
Guest ganaa says:
2010-02-08 08:05:40
xandibiin ajiliig xen xaana yaaj zoxion baiguulaad bgaan bgaa yum be ajiliin vabtsiin talaar medeelel zurag yu ch bgxvi ba sh de hen itgeh yum be
2010-02-06 14:42:18
hi
Guest naizuda taniltsii says:
2010-01-15 11:46:24
boy jp_uruji
2010-01-15 05:19:49
hi sain baitsgaana uu
Guest ene my hayg says:
2010-01-12 14:00:08
jp_uruji
Guest jp_uruji says:
2010-01-11 11:33:54
naizuudaa hye

Холбоотой хэрэглэгчид

Манайд 9 зочид онлайн

Нэвтрэх



Valid XHTML and CSS.