|
Бичсэн Ц. Байгалмаа
|
|
2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг, 07:07 |
|
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шинэ Оюутны Угталт" маань энэ жил 4 сарын 10-нд Элчин сайдын яаман дээр зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү уулзалтын зорилго нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдож Япон улсад сурахаар ирж буй болон сурч буй оюутан залуус нөхөрсөг харилцаа тогтоон, цаашид Япон улсад амьдарч, амжилттай суралцахад хэрэгтэй мэдээлэл солилцож, бие биенээсээ суралцахад энэхүү уулзалтын эрхэм зорилго оршино оо. ЭСЯ-ны зүгээс төлөөлөгч оролцох бөгөөд чөлөөт сэдвээр асуулт тавьж, сонирхолтой яриа өрнүүлэх боломжтой.
Оюутан залуус та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Хөгжилтэй, сургамжтай цагийг хамтдаа өнгөрүүлцгээе ээ!
Хэзээ: 4 сарын 10 (бямба гариг), 11-15 цагийн хооронд
Хаана: Элчин Сайдын Яам (Шибүяа эки-с 12 мин алхана)
http://embmong.com/main_jap.php?map=showmap&do=mnu3
Төлбөр: үнэгүй
Холбоо барих утас: 080-3813-6889 |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг, 08:20 |
|
|
Бичсэн Э. Лхагвасүрэн
|
|
2010 оны 4-р сарын 05, Даваа гариг, 14:36 |
|
Normal 0 false false false EN-US JA X-NONE

Сайн байцгаана уу эрхэм хүндэт оюутан залуус, анд нөхдөө
Урин дулаан хаврын улирал хэдийн айлчлан иржээ. Хаврын амралт маань ч дуусч хичээлийн
шинэ жил хаяанд ирсэн байна. Нар элчээрээ төөнөж, сакура цэцэгс өнгөөрөө гайхуулсан хаврын
нэгэн гайхамшигт өдрийг хамтдаа дуу хуур, бүжиг наадамтайгаар өнгөрөөж эрч хүчээ сэлбэцгээе !!!
ЯМОХ-ынхоо сэнпай нар болон нийт монголчуудаараа цуглан хагдран унах сакура цэцэгсийн доор
халуун яриа өрнүүлж ярилцаж нэг сууцгаая аа!!!
Хүнс, таваг болон бусад хэрэгслийг бүгдийг нь бэлдсэн байх тул та зөвхөн цагийг хөгжилтэй
өнгөрүүлэхдээ бэлдээрэй. Болох газрын хувьд Яма закура,Оошима закура зэрэг ховорхон сакура
цэцэглэдэг , Токёо-доо сакура-ийн модны тоогоороо дээгүүрт орох Ёёги коэн(代々木公園)юм.
Яманотэ сэн-гийн эки болох Харажүкү эки-ээс явах тул төвөггүй олох байх аа.Одоогоор 30-40 хүний
захиалга өгсөн байгаа. Хүний тоо их байвал нэмж бас болно.
Ханами-гаас олсон бүх орлогыг Хаврын баяр 2010-ийг зохион байгуулахад зарцуулах болно.
§ Болох өдөр,цаг: 4 сарын 11 буюу Ням гариг, 11 цаг
§ Уулзах газар: Ёёги коэн-ий төв хаалга(代々木公園入口)
§ Оролцох үнэ: 800 иэн
Бүртгүүлэх хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
-pуу Ханами гэж хаяглаад нэрээ бичиж ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 080-3531-7619 ( Мөнхзул )
ЯМОХ 2010 Хаврын баяр 2010 –ЗБХ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 06, Мягмар гариг, 08:02 |
|
Хаврын Баярын Фото зургийн уралдаан |
|
|
|
|
Бичсэн Ундармаа
|
|
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 12:25 |
|
Японд суралцагч Монгол оюутнуудын холбоо болон бусад байгууллагууд хамтран,Монгол орны түүх соёл, зан заншлыг Япончуудад танилцуулан сурталчлах,улмаар Япон Монгол хоёр улсын харилцааг сайжруулах зорилгоор “Хаврын баяр” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жил 11дах удаагаа зохион байгуулагдах гэж буй "Хаврын баяр " маань 2010оны 5 сарын 2,3-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна . “Хөх тэнгэрийн оронд 20жил салхилсан салхи... ” гэсэн үндсэн сэдвийн доор зохион байгуулагдахаар болсон“Хаврын баяр 2010”-ын хүрээнд ”Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи Монголд юу авчирсан бэ?”гэсэн сэдэвтэйгээр фото зургийн уралдаан зарлаж байна.
Зурагчин таны нүдээр, Ардчиллын салхи салхилснаас хойшхи 20 жилд Монгол улс маань хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэр өөрчлөлт бидэнд юу өгсөн бэ?
Ололттой эсвэл алдаатай тал нь юу байв? гэдгийг харуулсан бүтээлээ бидэнд илгээнэ үү?Уралдаанд ирүүлэх бүтээл нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монголд гарсан өөрчлөлтийг улс төр, нийгэм эдийн засаг, соёл урлаг, байгаль орчин гэх мэт аль ч өнцгөөс харуулсан бүтээл байж болно.
Энэхүү уралдаанд дэлхийн аль ч улсад суугаа, ямарч улсын иргэн оролцох бүрэн боломжтой.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 23, Мягмар гариг, 16:53 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
"Цагаан Сар 2010" Фото цомог |
|
|
|
|
Бичсэн С.Сайнбаяр
|
|
2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 15:06 |
|

Цааш үзэх |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 12:33 |
|
Бичсэн Ундармаа
|
|
2010 оны 2-р сарын 19, Баасан гариг, 09:39 |
|

Сайн байна уу? Оюутан залуучуудаа.
Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү?
ЯМОХ-ын дараагийн үйл ажиллагааны нэг болох “Цагаан сар 2010” маань 2010оны 2сарын 27нд зохион байгуулагдах гэж байна.
Монгол ахуй, Монгол зан заншлаа сурталчлах ажлын нэгээхэн хэсэг болгож, Японд суралцагч Монгол оюутнууд бид Монголд элэгтэй Япон хүмүүст эрт дээр үеэс уламжлан тэмдэглэж ирсэн "Цагаан сар" арга хэмжээгээ зохиож байна. Япон Монгол хоёр орны цаг агаарын ялгаатай байдал зэргээс болон Япончууд өвлийн улиралд тэр бүр Монгол явж чаддаггүй. Тиймдээ ч талын Монгол айл, хүмүүс өвлийг өнөтэй давж, урин дулаан улиралтай золгож байгаагаа бэлгэддэг энэхүү цагаан сарын тэмдэглэлт, үндэсний уламжлалт баярыг маань сайн мэддэггүй билээ. Бид, оюутнууд энэ л боломжийг тэдэнд олгож, Цагаан сар, өвлийн улирлын нэгээхэн хэсгийг тэдэнд мэдүүлэх, эх орноо сурталчлах зорилготой. Ингэснээр нэг ч гэсэн Япон хүнийг эх орныхоо зүг хандуулах, Монголын тухай мэдлэгээ нэмэгдүүлэх, шинээр мэдэж аваасай гэсэн хүсэл оршино.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 21, Ням гариг, 14:57 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 2 -с 6 |