| Үйл ажиллагаа |
|
|
|
| Бичсэн С.Сайнбаяр | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009 оны 10-р сарын 06, Мягмар гариг, 07:51 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Хийж ирсэн ажлууд
ЯМОХ нь өнгөрсөн хугацаанд эх орноо сурталчлахаас эхлэн оюутнууддаа болон нийгэмд зориулж үр дүнтэй олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн. Эдгээр ажлуудыг үндсэндээ боловсрол, соёл урлаг, спорт гэж ангилж болно. Аль ч арга хэмжээ нь оюутнуудынхаа мэдлэгт хувь нэмэр оруулах, мэдээлэл солилцох, харилцан туслалцах замаар оюутнуудын эрх ашгийг хамгаалахад хувь нэмэр оруулж ирсэн гэж үзэж байна. Цаашид Японд суралцаж буй оюутнуудад "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэгчлэн хоорондоо нягт холбоотой байж нэг нэгэндээ ядарсан цагт нь тусалж дэмжиж чаддаг сэтгэлийн тэнхээтэй болох нь чухал гэдгийг ухамсарласан нь энэ бүгдийн эхлэл гэж бас хэлж болох буй заа. Зохион байгуулж ирсэн арга хэмжээнүүдээс дурьдвал, Хаврын баяр, "Оюунбилэг" сонин, Мэдээллийн "Амонг" цахим сүлжээ, Спортын өдөрлөг- сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээн, Монголын байгалийн гамшигт өртөгсдөд туслах хөдөлгөөн, Гадаадад суралцагч, төгсөгч Монгол залуучуудын чуулга уулзалт-"Эрдэм" симпозиум, "Урам" уулзалт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих "Тэнгэрээр дүүлэгч тэргэнцэр" зэрэг орно. Эдгээр дотроос улмжлал болон ирсэн арга хэмжээнүүд их байдаг ба шинээр нэмж бас олон олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гол үйл ажиллагаануудаас товч танилцуулъя. а. Монгол орон, Монголын соёлыг сурталчлах "Хаврын баяр"
1998 оны 3-р сард анхны "Хаврын баяр"-ыг Ганбаатар, Н.Цогоо нарын оюутан залуус санаачлан зохион байгуулсан. 1999 3-р сарын 27-нд 2 дахь удаагийн "Хаврын баяр"-ыг Тоокёо хотын Накано дүүрэгт зохион байгуулж, ЯМОХ хамтран зохион байгуулагчаар оролцсон. 2000 оны 4-р сард 3 дахь удаагийн "Хаврын баяр"-ыг Тоокёо хотын Накано дүүрэгт зохион байгуулж, ЯМОХ дэмжигчээр оролцсон. 2002 оны 4-р сарын 20,21-нд 4 дэх удаагийн "Хаврын баяр"-ыг Тоокёо хотын Нэрима дүүрэгт ЯМОХ санаачлан зохион байгууллаа. 2004 оны 5-р сарын 1,2-нд ЯМОХ голлон зохион байгуулагч болж Нэрима дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд баяраа хийлээ. 2005 оны 4-р сарын 29,30-нд "Монголын тал нутгийн соёл, наадгайтай танилцацгаая" уриан дор 2 өдөр зохион байгуулагдав. 2006 оны 5-р сарын 3,4-нд "Оюутан бидний хүргэх Монголын өнгөрсөн болоод одоогийн тухай, тэгээд ирээдүйд" сэдвийн дор 7 дахь удаагийн баяр маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Япон дахь Монголын жилийн арга хэмжээний нэг болон зохион байгуулагдсан. http://harumatsuri.net/2006/ 2007 оны 4-р сарын 29,30-нд Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь Японы жилийн арга хэмжээний хүрээнд "Монголын ирээдүйг хамтдаа бүтээцгээе" уриан дор Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд 8 дахь удаагийн "Хаврын баяр"-ыг зохион байгууллаа.
ЯМОХ нь Хаврын баярын зохион байгуулагч болж оюутан залуусаа нэгтгэх, эх орноо гар, сэтгэл нийлэн хамтдаа сурталчлах тал дээр илүү анхаарч байгаа. Одоо бол Хаврын баяр нь Японд Монголыг сурталчилдаг хамгийн том арга хэмжээ, баяр болоод байна. Жил бүр зорин ирж хаврын баярыг үзэж сонирхдог япончуудын тоо өссөөр одоо бол тавин мянгад хүрээд байна. Япон Хаврын баярыг үзэж, Монголын тухай ойлголттой болж "Монгол явнаа" гэж хэлэх нь бидний хамгийн том баяр, үйл ажиллагааны маань үр дүн болж өгдөг.
б. Мэдээлэл солилцооны сонин "Оюунбилиг"
Хоорондоо мэдээлэл солилцох болон мэдээ мэдээлэл түгээх зорилгоор "Оюунбилиг" сонин гарган, 1996 оны 6-р сараас 1999 оны 12-р сар хүртэл нийт 18 дугаар гаргасан. Эдгээрээс сүүлийн зургаан дугаар нь давхар Япон орчуулгатай гарав.
в. Цахим шуудангийн сүлжээ АМОNG Оюутнууд болон Монголд сонирхолтой хүмүүс мэдээлэл солилцох зорилгоор цахим шуудангийн сүлжээ байгуулан ажиллуулж ирлээ. А.Амарбаяр тэргүүлэн 1997 оны 4-р сараас эхлэн тус сүлжээг ажиллуулж байна. Өдгөө өмнөх Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. -ээс Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. руу шилжин үйл ажиллагаа нь явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд "Цахим өртөө" сүлжээ тус сүлжээнээс салбарлан гарч, олон орны залуус оролцсон идэвхтэй үйл ажиллагаатай сүлжээ болоод байна. АМОNG сүлжээнд маань одоогоор 700 гаруй хүн бүртгэгдэж хоорондоо мэдээлэл, санал сэтгэгдэлээ солилцож байдаг.
Оюутны холбооны вэб хуудас гарган ажиллуулж байна. Анх Зоригтбаатар санаачлан, 1997 оны 4-р сараас гаргаж ирсэн нь http://www.fedy.uec.ac.jp/FEDU/World/Mongol/ байлаа. Түүний дараагаарYWEB багийн шинэ загвар 2003 онд ашиглалтанд оров. Түүний дотор BBS буюу форумыг нийтээрээ асуудал хэлэлцэх зорилгоор нээн ажиллуулж байлаа. Одоо ажиллаж буй вэб хуудас http://www.yamoh.org/ -ийн эхийг Х.Зоригт гаргаж, Ц.Нандинбаатар техник хангамжийг бий болгов. Мөн холбооны эмблемийн дизайныг Б.Дэмчиг хийсэн юм. Эдгээрээс ганда ЯМОХ-ын блогийг 2006 оны 1-р сараас эхлэн нээн ажиллуулж байна.
д. Байгалийн бэрхшээлийг гэтлэхэд туслах
Монголд тохиолдсон байгалийн бэрхшээлийг гэтлэн давахад туслах үйл ажиллагааг хийж байв. Энэхүү сайн дурын ажлын явцыг тухай бүрд нь вэб хуудсанд гарган байнга тайлагнаж байлаа.
2002 оны 8-р сарын 29-нөөс 31-ны хооронд Улаанбаатар хотноо Гадаадад суралцагч, төгсөгч Монгол залуучуудын чуулга уулзалт, "Эрдэм" симпозиумыг зохион байгуулж, амжилттай болж өнгөрсөн. Энэ талаар http://www..emongol.net/chuulga-uulzalt/ хуудсанд тавьж байлаа.
2001 оны 10-р сараас эхлэн Б.Насанбилиг нарын оюутнууд "Монгол орны хөгжил, бидний хийж чадах зүйл"-ийг гол чиг, шугамаа болгон тус уулзалтыг санаачилж эхлүүлэв. Уг уулзалт нь оюутнууд хоорондоо санал бодлоо солилцож, маргаан өрнүүлэх, тэгснээр эх орныхоо цаашдын хөгжлийн талаар тодохрхой үзэл баримтлалтай болох, судалгаа болон олж мэдсэн туршлагаа түүнтэй уялдуулахыг эрхэм зорилгоо болгоно. Уг уулзалтанд оролцсоноор оюутнууд хоорондоо зөв боловсон харьцаж, мэтгэлцэж сурч байгаагаас гадна олон талын мэдээлэл мэдлэгтэй болж байна. Мөн энд тэнд тархай бутархай сурч хөдөлмөрлөж байгаа оюутнууд хоорондоо танилцаж холбоо тогтоох сайхан боломж болж байгаа юм. Уг уулзалтыг санаачлан эхлүүж, зохион байгуулах үйл явцад ЯМОХ-ын тэргүүн асан Д.Дамдинбаяр их үүрэг гүйцэтгэв. "Урам уулзалт"-д тавигдсан илтгэлүүдээс сонирхуулбал: Д.Дамдинбаяр "Патент буюу оюуны өмч" сэдвээр 2 удаа Тоокёо Хөдөө Аж Ахуйн Технологийн Их Сургуулийн докторант А.Амарбаяр "Монголд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжийн талаар" сэдвээр 2 удаа Амарсайхан "Зүүн хойд Азийн нийгэмлэг"-ийн тухай Түмэнбаяр "Говь компани ба Монголын ноолуурын зах зээлийн өнөөгийн байдал" сэдвээр Хитоцүбаши Их Сургуулийн магистр Б.Насанбилиг "Монголын цөмийн зэвсэггүй статус ба Монголын аюулгүй байдал" сэдвээр Японы хуульчдын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Като "Монгол дахь газар хувьчлал"-ын тухай Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамын соёл боловсрол хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Даваажаргал "Японоос Монголд үзүүлж буй тусламж" сэдвээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Монгол орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал" сэдвээр Улс төр судлаач Д.Баярхүү "Монголын гадаад бодлого ба тулгамдсан асуудлууд" сэдвээр 2 удаа Тоокёо Технологийн Институтын докторант Ч.Баасандаш "Лазерын туяа ашиглан энерги гаргаж авах тухай" сэдвээр Хитоцүбаши Их Сургуулийн магистрант Г.Золжаргал "Вальютын хямрал" сэдвээр тус тус илтгэл тавьж байсан ба олон сэдвээр чөлөөтэй санал бодлоо солилцон, маргалдаж байлаа. Сүүлийн үед "Урам" уулзалтыг бусаддаа илүү үр дүнтэй хүргэх үүднээс төгсөх анги, мэргэжлээс хамаарч Монгол залуучуудаа Японд яаж ажилд оруулах, цаашид дэвшин суралцахад нь хэрхэн туслах гэх зэрэг асуудлыг ч хөндөн тавих болсон. Энэ чиглэлээр Японы Хитачи компаний Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнггийн захирал Оохи Хироши "Нано технологи" сэдвээр илтгэл тавьж Монгол залуусыг ажилд авах сонирхолтой байгаагаа хэлж байлаа. Бас бакалавр төгсөж буй залуустаа хандан Хитоцүбаши ИС-ийн Г.Ариунаа санаачлан "Магистриын шалгалт, түүнд бэлтгэх аргачлал" сэдвээр яриа хийж байлаа. Зохион байгуулагчид "Урам" уулзалтад тавигдсан илтгэл, маргааныг цахим хуудас, сүлжээ зэргээрээ дамжуулан нийтийн хүртээл болгохыг зорьж ирэв. Дашрамд хэлэхэд Японы "бэнкёокай" гэсэн үг байдаг ба энэхүү үг нь олуулаа аливаа зүйлийн талаарх мэдлэгээ бататгаж, харилцан суралцахыг зорилго болгодог.
з. Тэнгэрээр дүүлэгч тэргэнцэр
Оюутнууд амралтаараа эх орон руугаа харихдаа Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тэргэнцэр авч харья гэсэн арга хэмжээ. Хэрэглэгдэхээ больсон тэргэнцэрийг засч, сэлбэдэг дунд сургуулийн сурагчид, мөн МИАТ компанитай хамтран үүнийг хэрэгжүүлж буй болно. Одоогоор хоёр ширхэг тэргэнцэр эзэндээ хүрээд байна.
Жил бүрийн эцэст Японд оршин суугч Монголчуудын дунд сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. 1997 оны 12-р сард анхны тэмцээнийг зохион байгуулснаас хойш өнөөг хүртэл нийт 9 удаагийн тэмцээн зохиогдоод байна. Эдгээрийг он сарын дагуу доор хүснэгт болгон үзүүлэв.
Ширээний теннис 2003 оны 4-р сарын 27-ны Ням гаригт, Тоокёо хотын Комаба Оюутны Хотхонд шинэ оюутнуудтай танилцах уулзалт, спортын ажиллагаа амжилттай боллоо.
Нутгаасаа хол байгаа монгол оюутнууд хамтдаа идээ будаа засан золгохоос гадна өөрсдийн ойр дотно байдаг Япон аав ээж болон оюутны холбоотой хамтран ажилладаг хүмүүс, байгууллага, найз нөхдөө урьж авчран Монголын цагаан сарын ёс заншилтай биечлэн танилцуулах зорилготойгоор 2007 оны 2-р сарын 25-нд анх удаа зохион байгуулсан үйл ажиллагаа. Монгол оюутнууд төдийгүй Япончуудын ч сонирхлыг татаж, таашаалыг хүлээж чадсан тул цаашид ч гэсэн уламжлал болгон хийхээр төлөвлөж байна.
Жил болгон 2-р курсын оюутнууд удирдан зохион байгуулдаг далайн аялал. Шинээр ирсэн оюутнууд болон хуучин оюутнууд эрүүл агаарт гарч, хоорондоо дотно танилцан, харилцан мэдээлэл солилцох зорилготой. Аялалын үеэр ЯМОХ-ын үйл ажиллагаа, "Хаврын Баяр"-ын талаар мэдээлэл олгож, гишүүнийхээ хүрээг мөн тэлнэ.
л. Шинэ оюутны угталт болон төгсөгчдийн үдэлтийн баяр Японд сурдаг нийт оюутнууд бие биеэнтэйгээ "сэнпай" буюу дээд курсын оюутан, "коохай" буюу доод курсын оюутан гэсэн дотно холбоотой байдаг. Дээд курсынх нь оюутнууд шинээр ирсэн оюутнууддаа хичээл сурлагаас нь эхлээд аж амьдрал гэх мэт бүх тал дээр нь тусалж дэмждэг. Тийм ч учраас ЯМОХ-оос санаачлан Монголоос шинээр ирсэн эсвэл Канто бүст нүүж ирсэн оюутнуудаа угтан авч, хэлний бэлтгэлээ төгсөөд өөр газар луу нүүж байгаа эсвэл сургуулиа төгсөөд Монгол буцаж байгаа оюутнуудаа үдэн гаргаж өгдөг уламжлалтай.
м. Монгол дахь вөүркшоп "Зуны хөтөлбөр" Жил болгон зуныхаа амралтыг ашиглан Монголд байгаа оюутан сурагчид, найзууддаа зориулж ямар нэгэн сэдвийн дор вөүркшоп буюу тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлдэг. Өөрсдийн Японд сурч мэдсэн зүйлээ тэдэнтэй хуваалцаж, тэднээс өөрсдийн мэдэхгүй зүйлээ мэдэж авах маягаар харилцан мэдээлэл солилцдог. Сүүлийн 2 жил Олон Улсын Найрамдал Төвийн амрагчдад зориулсан сургалт зохион байгуулсан бөгөөд 2007 оны зуны хөтөлбөр нь "Хог-Байгаль орчин" сэдвийн дор явагдаж өнгөрсөн. Мөнхүү сэдвийнхээ хүрээнд UBS телевизийн "Хогондоо" реалити шоунд оролцлоо.
ЯМОХ нь Япон дахь Монгол Улсын ЭСЯ, Японы Гадаад Хэргийн Яам, Монголыг дэмжигч Японы ТББ болон АББ-ууд, Японы их сургуулиуд, дүүрэг хотын баяр наадам, Монголын өдөрлөг, Монголтой холбоотой хурал цуглаан, симпозиумын үеэр үргэлж хамтран ажилладгаас гадна Монгол болон Японы багш эрдэмтэд, Японд төгсөгчид болон дээд курсынхээ оюутнуудыг урин бусаддаа яриа хийлгэж, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж байдаг билээ. Бид Япон дахь Монгол Улсын ЭСЯ-тай тусгай гэрээ байгуулан олон тал дээр хамтран ажилладаг. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 27, Баасан гариг, 14:25 |
Үйл ажиллагаа


