Home Мэдээ Хаврын Баярын Фото зургийн уралдаан
Хаврын Баярын Фото зургийн уралдаан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундармаа   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 12:25
Японд суралцагч Монгол оюутнуудын холбоо болон бусад байгууллагууд хамтран,Монгол орны түүх соёл, зан заншлыг Япончуудад танилцуулан сурталчлах,улмаар Япон Монгол хоёр улсын харилцааг сайжруулах зорилгоор “Хаврын баяр” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жил 11дах удаагаа зохион байгуулагдах гэж буй  "Хаврын баяр " маань 2010оны 5 сарын 2,3-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока  цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна . “Хөх тэнгэрийн оронд 20жил салхилсан салхи... ” гэсэн үндсэн сэдвийн доор зохион байгуулагдахаар болсон“Хаврын баяр 2010”-ын хүрээнд  ”Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи Монголд юу авчирсан бэ?”гэсэн сэдэвтэйгээр фото зургийн уралдаан зарлаж байна.
Зурагчин таны нүдээр, Ардчиллын салхи салхилснаас хойшхи 20 жилд Монгол улс маань хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэр өөрчлөлт бидэнд юу өгсөн бэ?
Ололттой эсвэл алдаатай тал нь юу байв? гэдгийг харуулсан бүтээлээ бидэнд илгээнэ үү?Уралдаанд ирүүлэх бүтээл нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монголд гарсан өөрчлөлтийг улс төр, нийгэм эдийн засаг, соёл урлаг, байгаль орчин гэх мэт аль ч өнцгөөс харуулсан бүтээл байж болно.
Энэхүү уралдаанд дэлхийн аль ч улсад суугаа, ямарч улсын иргэн оролцох бүрэн боломжтой.
Зурганд тавигдах шаардлага:
1.  Зурагны нэр (Зургандаа нэр өгсөн байх ёстой)
2.  Зураг авсан газар, он сар, зурагны тайлбар (30~50үгтэй)
3.  Зүраг авсан хүний овог нэр, холбоо барих хаяг (мэйл хаяг)
4.  1 хүн 3 ширхэг хүртэл зураг ирүүлэх боломжтой
Техникийн шаардлага:
1.  1600 x 1200 pixel-с том байх ёстой.
2.  Файлын үзүүлэлт: JPEG форматаар байх ёстой.
3.  Файлын хэмжээ нь 1MB – 3MB
Уралдааны шагнал:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 зургийг шалгаруулан,  Хаврын Баярын талбай дээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн харуулах болно. (Үзэсгэлэнд бүтээл тавихдаа зурагчны саналыг харгалзан үзнэ.Хэрэв та өөрийн бүтээлээ олон нийтэд дэлгэн харуулахыг хүсэхгүй бол, таны саналыг бид хүндэтгэх болно.)
Түүнчлэн шилдгийн шилдэг 3 бүтээлийг шалгаруулж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Бүрэн Эрхэт Элчин Сайдын нэрэмжит өргөмжлөл,дурсгалын зүйл, Монголын алдартай сумочны алганы хээг дурсгаж, “Хаврын баяр 2010”-ын танилцуулга сэтгүүл дээр хэвлэх болно.
Та бүхнийг “Хаврын Баяр 2010”-ын фото зургийн уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Зураг хүлээн авах хугацаа:
2010 оны 3 сарын 31-ыг дуустал
Зураг явуулах хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Хэрвээ зураг тань файлаар байхгүй бол дээрх хаягаар холбоо барина уу.
Хориглох зүйл:
зар сурталчилгааны зорилго бүхий зураг.
Жич: Энэхүү тэмцээнд ирүүлсэн зургуудыг Хаврын Баярын үзэсгэлэнгээс өөр зорилгоор ашиглахгүй бөгөөд, хувь хүний мэдээллийг чандлан нууцлах болно.
Япон дахь Монгол Оюутны Холбоо (ЯМОХ)
"Хаврын Баяр 2010" зохион байгуулах хороо
http://www.harumatsuri.net/2010/ (Хаврын баярын талаарх дэлгэрэнгүйг энэхүү хаягаас авна уу)

blog comments powered by Disqus
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 23, Мягмар гариг, 16:53
 

Follow yamohorg on Twitter

Valid XHTML and CSS.